Холбоотой видео
Хөгжлийн бэрхшээл гэдэг бидэнд бие эрхтний хөгжлийн хувьд л саад бэрхшээл учруулж байгаа болохоос биш оюун ухаан, сэтгэх чадварыг маань хэзээ ч боомилж, хүндрэл саад учруулах ёсгүй. Бие махбодийн хөгжлийн бэрхшээлийг бид сэтгэлийн хат, ухааны хүч, хөгжлөөрөө давах учиртай юм шүү гэдгийг бусдадаа ойлгуулж, хамтдаа хөгжихийг бид уриалж байна. Учир нь бид бүгдээрээ нэг ертөнцийнхөн. Хөгжлийн бэрхшээлтэй ч, та ч бас бидний л нэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгийн анхны гэж хэлж болох теле сэтгүүлийг та Боловсрол суваг телевизээр хүлээн авч үзэх боломжтой. Сард нэг удаа “Бидний нэг” нэвтрүүлэг маань танд хүрч, гэрэлтэй, итгэлтэй, сайхан ирээдүй рүү хөтлөх болно.
Цаг агаар   Улаанбаатар