Төсөл

Эх хэлний эзэд

2014 оны 1 сарын 5
www.edutv.mn

Хүүхэд бүр багаасаа эх хэлээрээ зөв ярьж, уншиж, бичиж, ухаарч сурснаар монгол сэтгэлгээ төлөвшиж, эх хэлний дархлаа буй болж цаашид бусад хэл болон аливаа зүйлийг зөв ухаарч сурахын үндэс болохыг телевиз үзэгчид, эцэг эхчүүд болон шийдвэр гаргагчдад ойлгуулан сурталчлах, мөн 4-11 насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, сургалтын жишигт нь тохирсон эх хэлний мэдлэгийг хүүхдэд шинэлэг, сонирхолтой арга барил, хүртээмжтэйгээр хүргэхээр “Эх хэлний эзэд” төсөл хэрэгжиж байна. Энэхүү төслийн хүрээнд,

 

  • Бага насныханд зориулсан "Хөгжилтэй Монголдой" алсын зайн сургалт,
  • Монгол хэлний талаар асуудал хөндсөн "Эх хэлний эзэд" хэлэлцүүлэг нэвтрүүлэг,
  • "Би Монгол хүн" хэлц үгийн тайлбар,
  • Монголын яруу найрагч, зохиолчдын эх хэлний утга төгөлдөр, яруу тансаг үг хэллэг бүхий бүтээлүүдээс сорчлон хүргэх "Эрдэнийн шигтгээ" нэвтрүүлгүүд үзэгчдэд хүрч байна.