Төсөл

”Хөгжилтэй Гэр бүл” олон ангит кино

2015 оны 1 сарын 9
www.edutv.mn
 “Боловсрол суваг” телевизийн 2014 оны бүтээл “Гурван найз” ситком төрлийн олон ангит кино үзэгчдийн байлдан дагуулсан гэж хэлж болно. Тэгвэл 2015 онд бид “Коктейл” фильмстэй хамтран бүтээж буй “Хөгжилтэй гэр бүл” ситком төрлийн олон ангит инээдмийн кино хийхээр аль хэдийн зураг авалтдаа ороод ажиллаж байна.
 
Ирэх 4-р сард дэлгэцнээ гарах киноны гол дүрд С.Лхагвасүрэн /МУГЖ/, С.Өлзийхүү /МУСТА/, Д.Энхбаяр /МУСТА/,  болон залуу жүжигчин Н.Цэнд-Аюуш /МУСТА/, Э.Цолмонбаяр /МУСТА/, А.Өнөржаргал /МУСТА/, Б.Гэрэлчулуун, Ц.Эрдэнэцэцэг, бяцхан жүжигчин У.Цасжин зэрэг уран бүтээлчид тогложээ.