Төсөл

“Мөрдөгч” олон ангит кино

2014 оны 1 сарын 16
www.edutv.mn
Монголын үндэсний “Боловсрол суваг” телевизийн бүтээл “Мөрдөгч” киноны зураг авалт яг одоо ид өрнөж байна. Энэхүү кинонд хулгай, дээрэм, цахим хулгай, хар тамхи, гэр бүлийн хүчирхийлэл, албан тушаал урвуулан ашиглах, эмчийн буруутай эмчилгээ, зохион байгуулалттай гэмт хэрэг, хүний наймаа зэрэг өнөөгийн нийгэмд хурцаар хөндөгдөж буй гэмт хэргүүдийг мөрдөгчид хэрхэн илчилж байгааг харуулах болно. Киноны гол дүрд жүжигчин Н.Ялалт, Ч.Болд, Н.Мөнхсоёл, Н.Амарсанаа, Б.Анхбаяр нар тоглож байгаа юм.