Төсөл

Та 5-р ангийн хүүхдээс ухаантай юу?

2014 оны 1 сарын 9
www.edutv.mn

Үзэгч та бүхэн  ПҮРЭВ гарагийн 21:00 цагаас “Боловсрол суваг” телевизийн “Та 5-р ангийн хүүхдээс ухаантай юу?” танин мэдэхүйн цэнгээнт шоу нэвтрүүлэгтэй хамт байдаг гэдэгт итгэлтэй байна.

 

ЕБС-ийн мэдлэг чадвар, авъяасаараа шалгарсан адтай 10 сурагч, салбар салбарын олны танил хүндтэй зочид, тааварлахад бэрх 5-р ангийн асуултууд эдгээрийг зөвхөн “Та 5-р ангийн хүүхдээс ухаантай юу?” нэвтрүүлгээс харж болох юм.

 

Тус нэвтрүүлэг нь 5 дугаар ангийн хичээлээ эргэн санаж, хүүхэд насны хөгжилтэй дурсамжаа хуваалцан илэн далангуй ярилцах олны танил эрхмүүдээр дамжуулан хүүхэд залууст танин мэдэхүйн мэдлэг боловсролыг олгож, нэвтрүүлгийн хожлын мөнгө болох 50000, 250000, 1 сая төгрөг бүрийг хүүхдийн төлөө хүмүүнлэгийн үйлсэд нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулдаг онцлогтой.

 

Мөн ЕБС-ийн сурагчдад үлгэр дуурайлал болж буй нэвтрүүлгийн 10 сурагч  нэвтрүүлгийн шилдгээр шалгарч “Гёте” бүрэн дунд сургуульд 12 ангиа төгстлөө үнэ төлбөргүй суралцах эрх, оюуны томоохон хөрөнгө оруулалт авахын төлөө мэдлэг чадвараараа өрсөлдөж, нэвтрүүлгийн олон адал явдалтай учирдаг гэдгийг энд бас дурдаж нь зүйтэй болов уу.

 

“Боловсрол суваг” телевиз 3 дахь жилдээ “Juita Viden” медиа группийн албан ёсны эрхтэйгээр дэлхийн 50 гаруй улсад үзэгчдийн хүртээл болж байгаа “Та 5-р ангийн хүүхдээс ухаантай юу?” нэвтрүүлгийг олон улсын шоу нэвтрүүлгийн стандартад нийцэхүйц өнгө төрх, сонирхолтой байдлаар өөрсдийн техник төхөөрөмж, залуу уран бүтээлчдийн багаар бэлтгэн хүргэсээр байгаадаа баяртай байна.