Төсөл

80 саяын уналт

2013 оны 11 сарын 21
www.edutv.mn

Одоогоос хоёр жилийн өмнө Монголын шоу нэвтрүүлгийн ертөнцөд хамгийн их шагналын сантай гэсэн тодотголтой  нэвтрүүлэг мэндэлсэн нь “50 саяын уналт” шоу нэвтрүүлэгт билээ. Аав хүү, ах дүү, амраг хос, анд найзууд гэх мэт 2 хүнээс бүрдсэн баг нэвтрүүлгийн зүгээс тавих 8 асуултанд хариулснаар 50 хүртэлх сая төгрөг хожих боломжтой.

 

“50 саяын уналт” нэвтрүүлгийн түүхээс сөхөн үзвэл,  анх  2010 онд  Их Британий “Channel 4“ сувгаар “The Мillion Pound Drop”  нэртэйгээр гарсан бөгөөд жил хүрэхгүй хугацаанд 14 орны сувгууд тус нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн байна. Манай улсын хувьд “Боловсрол суваг” телевиз Нидерландын “Эндемол” компаниас “50 саяын уналт” шоу нэвтрүүлгийн эрхийг худалдан авч Монголын телевизүүд дотроос анх удаа албан ёсны эрхтэйгээр бэлтгэн хүргэж байгаа билээ.

 

Нэвтрүүлэг үзэгчдэд хүрч эхэлснээс хойш 50 сая төгрөг хожсон тохиолдол хараахан гараагүй ч 1, 2, 3, 5, 6 саятнууд хэд хэд тодорч нийт 30 гаруй сая төгрөгийг оролцогчид хожжээ. Харин 20 гаруй оролцогчид 1-р асуулт буюу хамгийн энгийн асуултад мөнгөө буруу байршуулснаар  50 сая төгрөгөө унагаасан байна. Харин та хэдэн сая төгрөгийг хожих вэ? Танд 50 сая төгрөг, бидэнд 8 асуулт байна.