Хоккейн спорт

2014 оны 5 сарын 23

Хоккей (хуучин франц хэлээр hoquet,буюу "Тахир саваа" гэсэн утгатай) үг бөгөөд нэг үзүүр нь тахир модон цохиураар, бөмбөг, шайб зэргийг цохиж эсрэг багийн хаалганд оруулж тоглодог, хамгийн өргөн хэрэглэгддэг багийн спортын тоглоомын нэг юм. Анх үүссэнээсээ эхлэн олон төрөл бий болгож ирсний хамгийн алдартай нь Талбайн хоккей, болон мөсөн хоккей юм. Европт талбайн хоккейг голцуу сонирхож тоглодог бол, АНУ, Канад зэрэг улсад мөсөн хоккейг маш ихээр тоглодог байна. 

Талбайн хоккей нь хүмүүсийн хамгийн тоглох дуртай, Олимп-д албан ёсоор орсон спорт юм. Энэ төрлөөр олимпд хамгийн их амжилт үзүүлдэг улсууд бол Герман, Энэтхэг, Пакистан, Голланд, болон Австрали улсууд юм. Мөн талбайн Хоккейтой адил Заалны Хоккей гэж байна. Энэ нь зааланд тоглох, мөн талбайн зарим нэг хэмжээний өөрчлөлтөөрөө ялгаатайгаас биш дүрмийн хувьд яг ижил байдаг байна.

Мөсөн хоккей нь таван тоглогч, нэг хаалгач нар 60м урт, 30м өргөн мөсөн талбай дээр Тэшүүрээр гулгаж тоглодог спорт юм. Мөсөн хоккей нь хамгийн хурдан багийн спортуудын нэг юм. Шайбыг хүчтэй цохих үед 190км/ц хүртэл хүрдэг байна. Мөн нэлээд их зодоон гардаг спортуудын нэг ажээ. 

 

Мөсөн хоккей нь 1840-1870 оны хооронд Канадад, Британи цэргүүд мөсөн дээр Шайнти /Shinty/ хэмээх шотландуудын модоор бөмбөг цохиж тоглодог тоглоомоос сэдэвлэн үүсжээ. Энэ төрлөөр дэлхийд тэргүүлдэг улсууд Швед, Канад, ОХУ, АНУ зэрэг улсууд багтдаг байна.