”Наран мандах нутаг” олон ангит кино

2014 оны 4 сарын 16

 

“Боловсрол суваг” телевиз, “Криэтив” студи хамтран, “Наран мандах нутаг” олон ангит киног үзэгчид дээ хүргэсэн билээ. Энэхүү кинонд залуусын хайр сэтгэл, амьдралын мөн чанар чухам юу болох, талаар харуулахыг зорьжээ. Б.Чингүүний найруулсан уг киноны гол дүрүүдэд УДЭТ-ын залуу жүжигчин А.Ганчимэг, Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ С.Сарантуяа, МУСТА Д.Гүрсэд, О.Гэрэлсүх, Б.Болдбаатар, нар тогложээ.

Түүнчлэн тус кинонд Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын уран бүтээлчид хамтран тоглосон байна.“Наран мандах нутаг” олон ангит кино нь нийт дөрвөн дуутай бөгөөд дууны шүлгийг киноны зохиолч С.Сумъяа, аяыг хөгжмийн зохиолч СГЗ Л.Балхжав бичиж, киноны бас нэгэн гол дүр болох Сүхбаатар аймгийн уугуул дуучин, жүжигчин  М.Золжаргал дуулжээ. https://www.youtube.com/watch?v=bUUKAA5mhxw