”Хэн?нэгэн” иргэний хөрөг нэвтрүүлэг

2014 оны 4 сарын 30

Алдаа оноог дэнсэлсэн хүний амьдралын урт бас богино замууд. Амьдралын энэ л замаар хүмүүн бид өгсөж уруудахдаа алдаж онож бүдэрч ,босож явдаг нь зүй ёс. Гагцхүү юуг хийж, бүтээж юунд тэмүүлж ,юуны тулд амьдрав гэдэг нь хүний амьдралын шалгуур гэлтэй. Уг нэвтрүүлэгт олны танил хүн гэхээс илүүгээр ард олон нийгэмдээ сайн үйл хийж,бусдаас ялгарах онцлогтой, амьдралыг эерэг талаас нь харж зүтгэж яваа,үзэгчдэд үлгэр дууриал болохуйц авьяастай хэнд ч уг нэвтрүүлгийн үүд хаалга нээлттэй байдаг. "Хэн?нэгэн" иргэний хөрөг нэвтрүүлгийг даваа гараг бүрийн 20:50 минутаас хүлээн авч үзээрэй.