“Та 5-р ангийн хүүхдээс ухаантай юу?” шоу нэвтрүүлэг

2014 оны 1 сарын 9

ЕБС-ийн мэдлэг чадвар, авьяасаараа шалгарсан адтай 10 сурагч, салбар салбарын олны танил хүндтэй зочид, тааварлахад бэрх 5-р ангийн асуултууд эдгээрийг зөвхөн “Та 5-р ангийн хүүхдээс ухаантай юу?” нэвтрүүлгээс харж болох юм.

 

Тус нэвтрүүлэг нь 5 дугаар ангийн хичээлээ эргэн санаж, хүүхэд насны хөгжилтэй дурсамжаа хуваалцан илэн далангуй ярилцах олны танил эрхмүүдээр дамжуулан хүүхэд залууст танин мэдэхүйн мэдлэг боловсролыг олгож, нэвтрүүлгийн хожлын мөнгө болох 50 мянга, 250 мянга, 1 сая төгрөг бүрийг хүүхдийн төлөө хүмүүнлэгийн үйлсэд нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулдаг онцлогтой.

 

Мөн ЕБС-ийн сурагчдад үлгэр дуурайлал болж буй нэвтрүүлгийн 10 сурагч  нэвтрүүлгийн шилдгээр шалгарч “Гёте” бүрэн дунд сургуульд 12 ангиа төгстлөө үнэ төлбөргүй суралцах эрх, оюуны томоохон хөрөнгө оруулалт авахын төлөө мэдлэг чадвараараа өрсөлдөж, нэвтрүүлгийн олон адал явдалтай учирдаг гэдгийг энд бас дурдаж нь зүйтэй болов уу.