• Улаанбаатарт

    10°C

    • Өдөр 10°C
    • Шөнө 17°C
  • Да
    15°C
    33°C
    Мя
    16°C
    32°C
    Лх
    17°C
    34°C
    Пү
    17°C
    32°C
    Ба
    18°C
    31°C
Эх сурвалж: www.weather.com
...

1-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 30-35, өдөртөө 18-23 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 41-46, өдөртөө 28-33 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын хөндийгөөр шөнөдөө 35-40, өдөртөө 23-28 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21, шөнөдөө 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.