Бонгын адал явдал

2014 оны 1 сарын 21

Элдэвтэй, дэггүй чөтгөр би

Эрлэг номун хааны

Элдвийг сэтгэдэг ид шидтэй

Эрэлхэг бага хүү Бонго байна.

 

Хүүхдүүд ээ! Та бүхний үзэх дуртай хөгжөөнт, танин мэдэхүйн, адал явдалт “Бонгын адал явдал” нэвтрүүлэг Монголын телевизүүдийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг “Алтан шонхор” наадмаас гурван жил дараалан “шилдэг хүүхдийн нэвтрүүлэг”-ээр шалгарсныг мэдсэн үү? Энэ мэдээж та бүхэн Бонго, Мишээл, Можух бид гурвын хөгжилтэй адал явдалтай хамт байсны ач шүү дээ.