мэдээ мэдээлэл

”Рубик” шоо 40 нас хүрлээ

2014 оны 5 сарын 19
www.edutv.mn
Эрно Рубик 1944 оны 7-р сарын 13 өдөр Унгар улсын Будапешт хотод төрсөн.  Зохион бүтээгч, архитектор, дизайнер мэргэжилтэй.  Түүний эцэг нисэх онгоцны инженер мэргэжилтэй олны хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байв. Харин ээж нь яруу найраг, уран зохиол шимтэн сонирхогдог хүн байжээ.
 
Рубик ахлах сургуулиасаа эхлэн зохион бүтээгч, дизайны мэргэжлийг сонирхож улмаар 1962-1967 онуудад Будапешт хотын "Технологи"-ийн Их Сургуульд Архитекторын факультетад элсэн орж, 1967-1971 онд Унгар улсын
“Урлаг”-ийн дээд сургуульд “Интериор дизайнер”-ийн ангийг дүүргэжээ. Тэрээр 1971 онд Будапештын” Урлаг”-ийн коллежид эрдмийн зэрэг хамгаалж байх үедээ анх “Рубик” шоо хийх санаагаа олж 1974 онд анхны загварыг бүтээж, 1975 онд бүтээлийнхээ патентын эрхээ авсан байна. Тэрээр “CNN” телевизэд өгсөн ярилцлагадаа “Би оюутан байх үедээ өөрийнхөө хамгийн сайн хийж чадах зүйлийг олсон" хэмээн ярьжээ.