мэдээ мэдээлэл

Мэргэжил, мэргэжлийн оролцогчдоос гал сөнөөгч ялагчаар тодорлоо.

2016 оны 10 сарын 20
www.edutv.mn

“Аяыг таа” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын дугаарт салбар салбарын ажил мэргэжлийн эзэд болсон оролцогчид оролцож байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн 7 хоногийн дугаарт ард түмний аюулгүй байдлын төлөө зүтгэдэг баатарлаг үйлстэнгүүд оролцож, нэвтрүүлгийн супер ялагч тодорлоо. Аврагч, холбоочин, гал сөнөөгч мэргэжилтэй 3 оролцогч нэвтрүүлгийн турш эн тэнцүү, ширүүхэн өрсөлдсөнөөс Гал түймэр унтраах
26-р ангийн салаан захирагч , дэслэгч Б.Гантөмөр нэвтрүүлгийн сүүлийн хэсэгт тунан үлдэж 8 клип амжилттай тааснаар ийнхүү ялагч боллоо. Дэслэгч Гантөмөрийн хувьд “Аяыг таа” нэвтрүүлэгт бэлдэж 18 цагийн турш клип үзсэнээ нэвтрүүлгийн үеэр дурьдаж байсан юм.

             Дашрамд дурьдахад “Аяыг таа” шоу нэвтрүүлэг үзэгчдэд хүрээд жил гариу хугацаа өнгөрч байгаа бөгөөд нийт 4 супер ялагч тодорсон байна.