мэдээ мэдээлэл

Онцгой байдлын “онцгой бүсгүй” “Аяыг таа” шоу нэвтрүүлэгт оролцжээ.

2016 оны 10 сарын 13
www.edutv.mn

        Дуу хөгжимд багаасаа сонирхолтой байсан Г.Наранчимэг гэх бүсгүйг дуу хуурын замаас нь булааж авч чадсан мэргэжил холбоочин байлаа.  Эмэгтэй хүнд ногдох хэцүү хүнд албыг халширч халгаахгүй гүйцэтгэж чаддаг бүсгүй энэхүү албандаа 16 жил зүтгэж байгаа юм. Албандаа зүтгэхийн хажуугаар авъяасаа тордож онцгой байдлын нийт бүсгүйчүүддээ зориулан “Онцгой бүсгүй” хэмээх дууг дуулан дүрсжүүлээд амжсан байна.
Онцгой байдал хавар намрын хуурай цагт галт түймрийн дуудлага их байдаг бөгөөд , гал түймэр , гэмтэл , аюул ослын дуудлагыг хүлээн авах хариуцлагатай үүргийг холбоочид үүрдэг байна. 2016 оны эхний 9 сарын байдлаар онцгой байдалд Аюулт үзэгдэл, ослын 3386 дуудлага  харин объектийн түймэр гарсан дуудлага 2823 удаа иржээ.