мэдээ мэдээлэл

“Аяыг таа”шоу нэвтрүүлэг энэ 7 хоногт.....

2016 оны 10 сарын 12
www.edutv.mn

        “Аяыг таа” шоу нэвтрүүлгийн шинэ улирал эхлэсэнтэй холбогдуулан ажил мэргэжлийн түүчээ болсон эрхмүүдийг нэвтрүүлэгтээ урин оролцуулж байгаа билээ. Тэгвэл энэ 7 хоногийн дугаарт аюулт үзэгдэл, гамшигт осол, гал түймрээс улс орон, ард түмнээ авран хамгаалдаг “Баатарлаг үйлстэн”-гүүд оролцлоо. Нийслэлийн аврах ангийн аврагч , ахлах ахлагч С.Хүдэрчулуун, Гал түймэр унтраах 26-р ангийн салаан захирагч , дэслэгч Б.Гантөмөр, холбоочин , ахлах ахлагч  Г.Наранчимэг нар ОБЕГ-ын урдаа барьдаг авъяаслаг албан хаагчид. Урлагийн  мэдрэмжтэй тэдний ширүүхэн өрсөлдөөн та бүхнийг уйдаахгүй нь дамжиггүй юм.

Эрдэнэт хүний амь аварсан бахархал дүүрэн яриа, сэтгэл хөдлөл, дурсамж хөглөсөн дуу хөгжмөөр дүүрэн нэвтрүүлгийн шинэ дугаарыг 10-р сарын 15ны Бямба гарагийн үдэш хүлээн авч үзээрэй.