мэдээ мэдээлэл

Хошин урлагийн жүжигчид аяыг таана.

2016 оны 10 сарын 6
www.edutv.mn

        “Аяыг таа” шоу нэвтрүүлгийн энэ долоо хоногийн шинэ дугаарт “Эмоци” продакшны уран бүтээлчид оролцлоо. “Аз жаргалыг шейрлэ” тоглолтоо нээгээд удаагүй байгаа жүжигчин Тэмка, Ариунаа, Мөөжиг нар тун ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлж аяыг таах авъяас, дуу хөгжмийн мэдрэмжтэй гэдгээ баталсан юм. Урилгаар үзэсгэлэнт эгч дүүс Нандиагаар овоглосон “X vit” хамтлаг хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө.

         Сонирхолтой өрсөлдөөн, хөгжилтэй үйл явдлаар дүүрэн нэвтрүүлгийн шинэ дугаарыг 10-р сарын 1ний Бямба гарагийн үдэш хүлээн авч үзээрэй.