мэдээ мэдээлэл

HSK гэж юу вэ?

2016 оны 9 сарын 21
www.edutv.mn

HSK гэдэг нь Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын товчлол ба эх хэл нь Хятад хэл биш хүмүүст зориулагдсан шалгалт юм.

Хятад хэлний түвшин тогтоох шалгалт буюу HSK-г дэлхийн өнцөг булан бүрт албан ёсны эрхтэй 860 шалгалт авах газар байдаг.  Үүнээс Хятадын 71 хотод 330 газар, харин гадаадад 112 орны 530 газар HSK шалгалтыг авдаг.

HSK шалгалтыг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр Монгол Улсын Их Сургууль болон Монгол Улсын Боловсролын Их Сургууль жилд гурван удаа  буюу 3,4,12-р сард авч байна.

Шалгалтыг ярианы болон бичгийн гэсэн хоёр хэлбэрээр авдаг.

Шалгалтын түвшингийн хувьд 1-6 зэрэг буюу дэсэд хуваах ба Хятад хэлний анхан, дунд шатны мэдлэгтэй хүмүүс HSK 1-4 зэрэг авах боломжтой. Дундаас дээш шатны мэдлэгтэй хүмүүс HSK 5,6-р зэргийг авах боломжтой.

HSK 1, 2-р дэсийн шалгалтын нийт оноо 200 байдаг бол 120 оноогоор тэнцэнэ.

HSK 3-6-р дэсийн шалгалтын нийт оноо 300 байдаг бол 180 оноогоор тэнцэнэ.

Шалгалтын гэрчилгээг шалгалт өгснөөс хойш 1сарын дараа олгодог ба 2 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Та бүхэн Хятад хэлний түвшин тогтоох шалгалт HSK– д бэлдэж байгаа бол Боловсрол телевизийн бэлтгэн хүргэдэг “School of Chinese”давтлага хичээлүүдийг даваагаас баасан гарагуудад хүлээн авч үзээрэй.