мэдээ мэдээлэл

Майкл Делл гэж хэн байв?

2014 оны 7 сарын 7
www.edutv.mn

Майкл компьютерийн сэдэвтэй сэтгvvл тогтмол уншдаг байсны дээр хамгийн сvvлийн vеийн “Apple II” компьютерийг худалдан авахын тулд мөнгө цуглуулдаг байж. Харин эцэг, эх нь төрсөн өдрөөр нь уг компьютерийг бэлэглэхэд тэр даруй нэг бvрчлэн задалсан нь эцгийнх нь уурыг маш их хvргэж байсан гэдэг. Харин Майклд бол зөвхөн яаж ажилдаг болохыг мэдэх нь чухал байлаа. 1983 онд Делл Остин хотын "Техас"-ын Их сургуульд элсэн оров, эцэг эх нь түүнийг эмч болно гэдэгт нь найдаж байжээ. Гэвч компьютер бvтээх хvсэл эрмэлзэлдээ бvрэн автсан байсан тул удалгvй 1-р дамжаагаа дүүргэлгүй сургуулиа орхисон байна. Бусад томоохон компьютерийн компаниуд зах зээлд өндөр vнээр компьютерээ борлуулж байсан нь Майклд харьцангуй санагдсан бөгөөд “Компьютерийн зах зээл ямар ч vр ашиггvй байсныг би ухаарсан. Компьютерийн vнэ 600 доллар хvрэх ч vгvй байхад хvмvvс персонал компьютерийг 3000 доллараар худалдан авч байхыг би харсан. “IBM” л гэхэд эдгээр ангиудын дийлэнхийг бусад vйлдвэрлэгчдээс худалдан авч vйлдвэрлээд нэг компьютерийг тvгээгч нартаа 2000 доллараар худалдаж байсан” хэмээн Майкл өгvvлжээ.

Харин тvгээгчийг алгасан vйлдвэрлэгчээс шууд нийлvvлэх санаа тvvний толгойд орж иржээ. Майкл тvгээгч нараас агуулахад нь байгаа илvvдэл эд ангиудыг худалдан авч оюутны дотуур байрны өрөөндөө бэлэн машин угсарч эхэлсэн ажээ. Эхэн vедээ тэрээр хөрш оюутнуудад худалддаг байсан бол удалгvй сонинд зар өгсөн байна. Тэрбээр “хэрэглэгчдэд зориулагдсан” компьютеруудаа зах зээлийн vнээс 15 хувийн хямдаар санал болгож байв.

Делл урьдын адилаар “IBM” персонал компьютерийн суурин дээр ажиллаж тэдгээрийг тухайн цагт эрэлттэй байсан эд ангиудаар шинэчилж байв.
Майкл хотод нь байх “Интел” корпорацийн салбарт хандан тухайн цагтаа хамгийн хvчин чадал сайтай байсан 286 процессорын суурин дээр персонал компьютер угсрах чадвартай хvнээр 10 хоногийн 2000 долларын хөлстэйгээр заалгуулсан байна. Ингэж 1985 онд анхны “Делл” загварын персонал компьютер бий болсон тvvхтэй.
Төдөлгvй Делл компьютеруудаа бизнес эрхлэгч, эмч нарт болон хууль зvйн товчоодод амжилттай борлуулж эхэлжээ. Нэг сарын борлуулалтын хэмжээ 25.000 орчим доллар байв.
Дөнгөж 19-хөн настай байхдаа тэрээр 1984 оны 5 дугаар сарын 3-нд “Делл Компьютер Корп.”-ыг vvсгэн байгуулжээ. 
“Делл” сард мянган компьютер борлуулан шинэ ажилтнуудаар эгнээгээ нэгтгэж байлаа. Харин сэлбэг хэрэгслийн хувьд урьдын адил захиалж байсан юм. Шинэ компанийн ашиг орлого зогсоо зайгvй өсч эхлэв. Тvvний зарчмууд тухайн vедээ хувьсгал байлаа.
Нэгдvгээрт, бусад vйлдвэрлэгч нарыг бодвол Делл өөрийн худалдан авагчдад мөнгийг нь буцаан олгох баталгаа өгөх болов. Хоёрдугаарт, эрт орой хэзээ нэгэн цагт компьютер нь эвдэрч магадгvй гэж бодоод эвдэрсэн даруйд засах vйлчилгээ хийж өгөхөөс гадна мэргэжлийн хvний зөвлөгөөг утсаар 24 цагийн туршид авах боломжийг нээж өгсөн байна.