мэдээ мэдээлэл

Толины өмнө илтгэлээ бэлдэж буй Гитлер

2014 оны 6 сарын 18
www.edutv.mn
Германы Үндэсний Социалист Ажилчны Нам буюу Нацист намын удирдагч, Адольф Гитлер/1889-1945 он/ өөрийн тавьсан илтгэлээ толины өмнө тавьж, олон нийтийн өмнө ямар байдалтай харагдахыгаа давтаж байгааг түүний гэрэл зурагчин Heinrich Hoffmann-ий хальсанд үлджээ. Тэрээр өөрийн гэрэл зургуудаа үзсэнийхээ дараа хальснуудыг устгахыг тушаасан аж. Гэсэн ч Hoffmann тушаалыг дагасангүй.
1955 онд хэвлэгдсэн “Hitler Was My Friend” буюу /Гилтер миний найз байсан/ хэмээх Hoffmann-ий намтар номонд толины өмнө илтгэл тавьж буй Гитлерийн зургууд орсон байдаг.