мэдээ мэдээлэл

Палентлогийн гайхамшигт музей

2014 оны 6 сарын 6
www.edutv.mn

1898-1900 оны хооронд Палентлогийн эрдэмтэн Альберт Гаудри, Антом судлалын эрдэмтэн Жоржес Пошет нар дэлхий дахинд агуу том түүхийн хуудсыг эхлүүлсэн палентлогийн музейг Парис хотод албан ёсоор олон нийтийн өмнө дэлгэн үзүүлжээ. XVIII-XIX зуун дамжин тэдний хийсэн гайхамшигтай экспедицийн үр дүнд энэхүү музейн олдворуудыг цуглуулжээ. Энэхүү музей нь маш онцгой төрлийн үлэг гүрвэл болон сээр нуруугүй амьтдын чулуужсан олдворуудаар дүүрэн ажээ. Музейн дизайнераар Фридрих Дютерт ажилласан бөгөөд чамин тансаг байгалийг илтгэсэн өнгө төрхтэй энэхүү музейн талбайн нийт хэмжээ нь 2500 мк юм. Түүнчлэн музейн гадна талыг төмөр болон чулуугаар өнгөлөн онцгой төрлийн хөшөөг шигтгэж өгчээ. Музейн цонхыг цэлгэр уудам хийсэн нь музейг яг л амьд юм шиг харагдуулахаар хийжээ.